Бидний тухай

Бидний амьдарч байгаа 21 дүгээр зууныг мэдлэгт суурилсан нийгэм гэж тодорхойлж байна. Чанартай боловсрол бол хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжих, өсөн дэвжих үндэс суурь. Ийм учраас зах зээлийн өрсөлдөөнт нийгэмд ажиллаж амьдрах чадвартай, хүн төрөлхтний болон үндэсний уламжлал, соёл зан заншилд хүндэтгэлтэй ханддаг, өөртөө итгэлтэй, сурах хүсэлтэй, эрдэм боловсролтой иргэн төлөвшихөд хамгийн их үүрэг гүйцэтгэх хүн бол багш нар юм. Багшийн хөгжлийн төв нь Их сургуулийн багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж зохион байгуулах, багшийн өөрийн хөгжлийн үйл явцыг дэмжих чиг үүрэг бүхий үйлчилгээний нэгж юм.

ШУТИС-ийн БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ нь 2015 оны 11-р сард Ректорын А/238 тоот тушаалаар байгуулагдсан. Их дээд сургуулийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой байгуулагдсан захиргааны анхны нэгж болсноороо онцлогтой.

Төвийн зорилго

Төвийн зорилго нь багшийн тогтвортой хөгжлийг хангах, мэдлэг боловсролыг олон улсын түвшинд хүргэх, тасралтгүйгээр бие даан хөгжих нөхцлийг бүрдүүлэх, үр бүтээлтэй ажиллах хөшүүргийг бий болгох, гүйцэтгэлийн соёл өндөртэй багшлах залгамж халааг дэмжин чадавхжуулахад оршино.

Эрхэм зорилго

Дээд боловсролын үндэс суурь болсон багшийн төлөвшил, ёс суртхуун, хариуцлага, эрдэм мэдлэг, сурган заах арга зүйн болоод бусад чадваруудыг хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэн, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш нэг бүрийг мэдлэг, мэргэжлээрээ хөгжихөд нь туслах нь төвийн эрхэм зорилго юм.

 

Захирал: А.Сүнжидмаа

Доктор (PhD) 

Мэргэжилтэн: Ч.Туул

Доктор (PhD), дэд профессор

Мэргэжилтэн:  Н.Нямсүрэн

Магистр