2017 оны 7-р сард ХБНГУ-д Зуны сургалт болно

Эрхэм багш таныг жил болгон зохион байгуулагддаг ээлжит зуны сургалтанд урьж байна. Энэхүү сургалт 2011 оноос хойш тасралтгүй явагдаж байгаа бөгөөд анхандаа Герман Монголын хамтын сургалт байсан бол одоо Орос, Хятадын их сургуулиудыг нэгтгэсэн олон улсын тогтсон үйл ажиллагаа болоод байна.

Энд дарж зуны сургалтын вэб хуудсанд зочилно уу.

Зуны сургалтыг: КТИС (Герман), ШУТИС (Монгол), НУТИС (Орос) болон ХШУТИС (Хятад) дөрвөн их сургууль хамтран зохион байгуулна. Computer science, Computer Engineering and Education Technology буюу Компьютерийн ухаан, Компьютерийн инженерчлэл болон Боловсролын технологи гэсэн гурван үндсэн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч илтгэлийг хэлэлцүүлнэ. Бүлгүүдэд хамрагдаж болох чиглэлүүдийг вэб сайтаас дэлгэрүүлэн уншаарай.
Сургалтанд Бакалавр, Магистр, Доктор оюутнууд оролцож болохоос гадна Профессор, судлаач нар оролцож өөрийн судалгааны чиглэлээр олон улсын түвшинд лекц унших боломжийг олгоно.
Монголоос оролцогч нарт 14 хүртэл хоногийн визний урилгыг Германы сургуулиас гаргаж өгөх боломжтой.
Уг сургалтыг сонирхож байгаа хүмүүс uranchimeg@must.edu.mn хаягаар холбоо барина уу.