1-3 жил ажиллаж буй залуу багш нарт зориулсан "Шилдэгээс суралцахуй" сэдэвт сургалтанд урьж байна

ШУТИС-ийн Оны шилдэг багш нарын туршлагаа хуваалцах төлөвлөгөөт сургалт Баасан гараг бүрийн 11:00-14:30 цагийн хооронд тогтмол явагдана.

2017 оны 2-р сарын 17-ны баасан гарагийн сургалтыг "Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш" шагналтан МХТС-ийн багш А.Гэрэлцэцэг, "Оны шилдэг бүтээлч багш" шагналтан МХТС-ийн ахлах багш Ц.Хүрэлбаатар нар  удирдан явуулна. Сургалт Т-206 тоотод болно.

2017 оны 2-р сарын 24-ний баасан гарагт "Оны шилдэг сурган хүмүүжүүлэгч багш" шагналтан МехТС-ийн ахлах багш П.Өлзийсайхан, "Оны шилдэг зөвлөх багш" шагналтан Ц.Тэнгис нар туршлагаа хуваалцана.

Бүртгүүлэх хүсэлтэй багш нар tuulch@must.edu.mn хаягаар илгээнэ үү.