“МIT-ийн сурган заах арга зүйн туршлагаас суралцах нь” сэдэвт модул сургалт эхэллээ

Эхний өдрийн сургалт "Идэвхтэй сургалтад  ICT хэрэглэх боломж" сэдвээр 2017-12-18-нд Е-604 тоот танхимд 13:00-16:10 цагт явагдаж MIT-ийн сургагч багш, ШУТИС-ийн 2017 оны Шилдэг Сурган хүмүүжүүлэгч багш, МехТС-ийн  техникийн механикийн тэнхимийн профессор, доктор Д.Ганбат сургалтыг хөтлөн явууллаа.

Сургалтын явцад "MIT MUST 3rd group" google classroom нээж  хамрагдсан багш нар дадлага хийлээ.

Plickers.com - багш нарт хугацааны тухайн эгшинд  оюутнуудыг үнэлэх, үнэлгээг цуглуулах, хадгалах энгийн  бөгөөд хүчтэй хэрэгсэл бөгөөд та Plickers.com хаягаар орж бүртгүүлэн HELP цэснээс хэрхэн ашиглах талаар бүх мэдээллийг авч болно.

Cards цэснээс 63 хүртэл картууд PDF хэлбэрээр татан авч, хатуу цаасан дээр хэвлэн, оюутны нэрсийн дагуу дугаарлан, тараан өгч лекцийн хичээл ашиглах, оюутнууд дэвтрийнхээ хавтсан хадгалан авч явж тогтмол хэрэглэх боломжтой.

Padlet.com - онлайн хэлэлцүүлгийн самбар үүсгэх хамгийн  энгийн арга  бөгөөд та видео хичээлээ оюутнууддаа үзүүлж ангид хэлэлцуулэг өрнүүлэх, эсвэл маргаашийн хичээлийг гэрийн даалгаварт урдчилан өгч үзүүлээд онлайн самбарт хариултаа үлдээх зэрэг олон хэлбэрээр ашиглах боломжтой.

Classroom.google.com - цаасгүйгээр сургалтын материалыг  үүсгэх, тараах, оюутнуудын үнэлгээг оруулах сургалтын  онлайн платформ зэрэг Сургалтанд ICT технологи хэрэглэх боломжуудаас суралцсан үр дүнтэй сургалт боллоо.