“Идэвхтэй сургалтын аргууд” сэдэвт сургалт боллоо

“Идэвхтэй сургалтын аргууд” сэдэвт сургалт 2017 оны 12-р сарын 19-ний өдөр Е-604 тоот танхимд боллоо. Сургалтыг MIT-ийн сургагч багш, БуХС-ийн багш Да.Баярмаа хөтлөн явууллаа.

Багш нарын сурган, заах арга зүйн ур чадварыг сайжруулах, MIT сургуулийн арга технологоос суралцах зорилготой энэхүү сургалтаас багш нар олж мэдсэн зүйлээ хуваалцлаа.

Лекцийн танхимд ашиглаж болох идэвхтэй суралцахуйн зарим аргуудыг сургалтын явцад багш нар туршин үзэж идэвхтэй оролцлоо. 

Сургалтын явцад багаар ажиллахдаа хамтдаа сэтгэж, хамтдаа бүтээн хамтран суралцахуйн мөн чанарыг харууллаа