Сургалтын үнэлгээ сэдэвт сургалт явaгдлаа

Сургалт 2017-12-20 ны өдөр Е-604 тоотод явагдлаа.  ХШУС-ийн физикийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Г.Мөнхсайхан хичээл заалаа.

Сургалтын үнэлгээ нь оюутнуудын хичээлд оролцох идэвхи санаачлагыг бий болгохын зэрэгцээ тэдний мэдэж сурсан зүйлсийн талаарх мэдээлэл цуглуулж, оюутнуудтай эргэх холбоотой ажиллахад чиглэгдсэн энгийн болоод нийлмэл арга техник юм.

 

Ангийн ажлын үнэлгээ гэж юу вэ?

•Сургалтын ажлыг сайжруулах зорилгоор мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх

•Оюутны сурч мэдсэн зүйлийг олж мэдэх арга

•Таны оюутан юу мэдэж байгаа бөгөөд хэрхэн сурах талаарх мэдэж байх тохиолдолд сургалтын үйл ажиллагааг нарийн төлөвлөх боломжтой

 

 Форматив – бүтээмжийг дээшлүүлнэ

 Формал – жижиг сорил, тест, эссэй, лабораторын тайлан.

 Уламжлалт - тест, жижиг сорилууд, гэрийн даалгавар , лабораторын тайлан  

 Самматив – гүйцэтгэлийн үнэлгээ

 Информал – хичээлийн явцад болон төгсгөлд асуух идэвхитэй асуултууд

 Уламжлалт - төсөл, илтгэл, эссэй, номны товчлол, ажиглалт

зэрэг үнэлгээний төрлүүд тэдгээрийг хэрэглэх талаар ярилцлаа.