Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй сургалт

Сургалтыг CDIO-ийн мастер багш, МХТС-ийн Холбооны салбарын эрхлэгч доктор, профессор Н.Эрдэнэхүү удирдан явууллаа.

Үр дүнд суурилсан боловсролын тогтолцоо 4 үндсэн хэсгээс тогтоно. Үүнд:

Суралцахуйн үр дүнгүүдийн хэсэг

Сургах, суралцах үйл ажиллагааны хэсэг

Сургалтын үнэлгээний хэсэг

Сургалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах хэсэг

 

Шууд үнэлгээний арга: Шууд үнэлгээг хийсний дүнд тухайн багшийн хичээл дээр оюутнуудын үнэлгээ хэр зэрэг бодьтой байсан, үнэлгээний чанар сайн, муу аль нь байсан зэргийг тогтоодог. Энэ үнэлгээг багш улирал бүр өөрсдийн заасан хичээлийн хувьд хийж хичээл тус бүрээр үр дүнгийн тайлан бэлтгэн тайлангаа сургалтын хөтөлбөрийн дэд зөвлөлд (СХДЗ) танилцуулж, тэндээс тодорхой үнэлгээ, цаашид анхаарах ажлын талаар шийдвэр гарна. (СХДЗ хөтөлбөр хэрэгжүүлэгч баг, салбарын багш нараас бүрдсэн байнгын ажиллагаатай зөвлөл)

Шууд бус үнэлгээний арга: Суралцаж буй оюутнуудаас авах хичээлийн үнэлгээний судалгааг семестр бүрд судалсан хичээлийн ерөнхий үнэлгээ, багшийн заах арга зүй, чанар, хичээлийн сургалтын үр дүнг эзэмшсэн байдал зэргийг үнэлэх зорилгоор санал асуулга авч үнэлэлт, дүгнэлт өгч сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Үр дүнд суурилсан боловсролын талаар, сургалтын хөтөлбөр боловсруулахад анхаарах зүйлс, арга аргачлалын талаар ярилцлаа