Япон Улсад болох Нобелийн шагналтантай уулзах уулзалтанд оролцох шалгаруулалтанд урьж байна

   Ази-Номхон далайн болон Африкийн бүсийн хөгжиж буй орнуудын авъяаслаг залуу эрдэмтдийг дэмжих зорилгоор Шинжлэх Ухааныг Дэмжих Японы Нийгэмлэг /JSPS/ 2008 оноос эхлэн  “Итгэл найдвар” нэртэй уулзалтыг зохион байгуулж байна. Энэ уулзалт нь дээрх бүс нутгаас сонгогдсон доктор оюутан, залуу судлаач нар Нобелийн шагналтнуудтай болон бусад алдартай эрдэмтэн, судлаачидтай уулзах, салбар дундын хэлэлцүүлэг, үйл ажиллагаа хамтран явуулах эхлэл тавих боломжийг нээж өгдөг.

JSPS нь уг арга хэмжээний 9 дэх удаагийн  уулзалтыг 2017 оны 02-р сарын 26-наас 03-р сарын 02-ны хооронд Япон улсын Токио хотноо зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтад нийт 21 орон оролцох ба Монгол улсаас хими болон физикийн салбарын 2 эрдэмтэнг сонгон шалгаруулж оролцуулах юм.

 

 

 

 

Шалгаруултанд дараах болзолыг хангасан хүн хүсэлтээ гаргах эрхтэй. Үүнд:

1. Доктор оюутан эсвэл 2011 оноос хойш доктор хамгаалсан залуу судлаач

2. Физик эсвэл Химийн салбарт судалгаа хийдэг байх

3. Англи хэлний мэдлэг ахисан түвшний мэдлэгтэй байх

Сонгон шалгаруултанд оролцох хүсэлтэй хүмүүс мэдүүлгийн маягтыг (application form) бөглөн Эрдэм шинжилгээний алба /ШУТИС, Хичээлийн 1-р байр, 201 тоот өрөө/-т авчирч өгнө үү.

Хүсэлт хүлээн авах сүүлийн хугацаа: 2016 оны 09 дүгээр сарын 19

Шалгаруулалт 2016 оны 9-р сарын 21-ний өдөр 1-203 тоот танхимд болно. Шалгаруулалтанд зориулан үзүүлэн файл (ppt) бэлтгэн ирж илтгэл тавина.  Үүнд:

1. Өөрийгөө танилцуулах 1 слайд /1 мин./

2. Судалгаагаа танилцуулах 2 слайд /3 мин./

3. Уулзалтанд явах зорилго, хүлээж буй үр дүн 2 слайд. /2 мин./

Уг уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.jsps.go.jp/english/e-hope/index.html хуудсаас авна уу.

Холбоо барих утас: 11-318153

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ