SAKURA Science хөтөлбөрт оролцохыг урьж байна

Япон улсад 1-3-н долоо хоногоор судалгааны зэрэглэлээр зочлох хөтөлбөрт оролцоно уу. ШУТИС-ийн оюутан, судлаачид дараах болзолыг хангасан бол хүсэлт гаргах боломжтой. Үүнд:

  • Ахлах сургуулийн сурагч (ШУТАС)
  • Бакалаврын оюутан
  • Магистр, Доктор оюутан
  • 40 хүртэлх насны судлаачид

Япон талаас гурван хэлбэрийн курсыг санал болгож байна. Үүнд:

  1. А курс. Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр туршлага судлах. Их дээд сургууль, хувийн компаниуд дээр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг судалж солилцооны хөтөлбөрт хамрагдана. 10 хүртэлх хоногоор.
  2. В курс. Судалгааны хамтын үйл ажиллагаатай танилцах. Японы эрдэмтэн судлаач нартай хамтарсан судалгааны ажлуудтай танилцана. Гурав хүртэлх 7 хоногоор. Энэ ангилалд зөвхөн магистр, доктор оюутнууд эсвэл судлаачид хамрагдах боломжтой.
  3. С курс. Шинжлэх ухаан, технологийн сургалтын чиглэлээр. Төрөл бүрийн сургалтын хөтөлбөрт хамрагдана. 10 хүртэлх хоногоор.

2016 оны 10-р сарын 15-ны Багшийн хөгжлийн төвийн ЭШС, тэтгэлэгт хөтөлбөр хариуцсан зөвлөх багш Ц.Цэцэгсүрэнд: tsetsegsuren@must.edu.mn цахим хаягаар хүсэлт илгээж бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ: Овог нэр, Ямар курсын оюутан болох, эсвэл ямар бүрэлдэхүүн сургууль, институтийн багш болох, Сонирхсон курс, Холбоо барих утас зэрэг мэдээллийг илгээнэ.

Холбоо барих: ШУТИС-н 1-р байрны 301 тоот. Утас: 976-11-320383 /10:00-17:00/. Дотуур утас: 1053.