Тайван улсад богино хугацаагаар судалгаа хийх тэтгэлэг зарлагджээ

Эрхэм багш та судалгааны ажлаа хараахан хамгаалаагүй бол эсвэл саяхан хамгаалчихаад судалгаагаа өөр улс оронд үргэлжлүүлэх сонирхолтой байгаа бол Тайван улсын Боловсролын яамнаас зарлаж байгаа 2-6-н сараар судалгаа хийх тэтгэлэгийг сонирхож үзнэ үү.

Хүмүүнлэг, нийгмийн ухаан, урлаг соёл болон эдгээр чиглэлтэй холбоотой судалгааг санхүүжүүлэх юм байна.

Тэтгэлэгийн тухай мэдээлэл

Хүсэлтээ 2016 оны 10-р сарын 30-ны дотор илгээнэ.