Шилдэг багш нарын зөвөлгөөн болно

"Мэдлэг, туршлагаасаа хуваалцъя" сэдэвт уулзалт, зөвөлгөөнд ШУТИС-ийн болон бүрэлдэхүүн сургууль, институтийн шилдэгээр тодорсон багш нарыг урьж байна. Зорилго: Энэхүү уулзалтыг БХТ санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд ШУТИС-ийн болон сургуулийнхаа шилдэг багш болсон багш нарыг хооронд нь танилцуулах, манлайлагч нараас бүрдсэн баг бүрдүүлэн, шилдэг багш нарынхаа сайн туршлагыг ШУТИС-ийн эрдмийн хамт олонд түгээхэд хамтран ажиллах талаар ярилцах, санал бодлоо солилцох юм.

Зөвөлгөөн: 2016 оны 10-р сарын 17-ны өдөр 14:00-15:30 цагт ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөө буюу I-203 тоот өрөөнд болно.