IEEE гишүүнчлэл БАГШ НАРЫН АНХААРАЛД

БАГШ таныг дэлхийд алдартай олон улсын IEEE байгууллагад гишүүнээр элсэн орохыг санал болгож байна. Эхний жилийн гишүүнчлэлийн хураамжийг харъяа сургуулиуд нь хариуцан гаргах тухай Ректорын 1/239 тоот тушаал гарсан. Энэ сайхан боломжийг ашиглан эрхэм багш нарыг олон улсын IEEE байгууллагын бүрэн эрхт гишүүн болох ажилд идэвхитэй оролцохыг урьж байна. БАС, БУХС, ЭХС, ХШУС, ДаТС, МХТС зэрэг сургуулиуд IEEE зөвлөл байгуулагдан ажиллаж байгаа. Тус зөвлөлүүд сургуулийнхаа ЭНБД нартай хамтран багш нартаа мэдээлэл түгээж ЭША, БХТ-тэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Гишүүнээр элсэх багш нарын мэдээлэл 10-р сарын 19-ны дотор ЭША руу илгээгдэх ёстой учир багш та заасан хугацаанд багтаж гишүүнчлэлд хамрагдана уу.

ЭНД ДАРЖ ГИШҮҮНЭЭР БҮРТГҮҮЛНЭ

Тодруулах зүйл байвал ЭША болон БХТ рүү хандаарай.

ШУТИС санаачлан Mongolia IEEE Section салбарыг байгуулахаар ажиллаж эхлээд байгаа тухай өмнө болсон үйл явдалтай холбоотой мэдээллийг дараах холбоосуудаар орж танилцана уу.

Эхний уулзалтын зарлал англи хэл дээр

Эхний уулзалтын зарлал монгол хэл дээр

Уулзалтын тухай мэдээ