Мэдээ

2017-09-02: ganbayar

MUST CUP 2017

Багшийн хөгжлийн төв, Биеийн тамир, спортын тэнхимтэй хамтран ШУТИС-ийн нийт багш, ажилчдын “MUST CUP 2017” хөл бөмбөгийн аварга шалгаруулах  тэмцээнийг 2017 оны 09-р сарын 16-17-ны өдрүүдэд 5-р сургуулийн хөл бөмбөгийн талбайд 09.00 - 20.00 цагийн хооронд зохион байгуулна. Багууд баталгаажсан мэдүүлгийг Багшийн хөгжлийн төвд 9 дүгээр сарын 8-ны дотор ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 320383, дотуур: 1053

                                                                         

Батлав. Багшийн хөгжлийн төвийн захирал                                  Х.Отгон-Эрдэнэ

 

ШУТИС-ийн нийт багш, ажилчдын “MUST CUP 2017” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж

1. Тэмцээний зорилго:

Монголын багш нарын баярыг угтан зохион байгуулж буй ШУТИС-ийн нийт багш, ажилчдын “MUST CUP 2017” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн багш, ажилчдын бие хүний хөгжлийг дэмжих, хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, бүрэлдэхүүн сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх  зорилготой.

2. Тэмцээний хугацаа:

2017 оны 9-р сарын 16-17-ны өдрүүдэд 09.00 - 20.00 цаг

3. Тэмцээн зохиогдох газар:

Ататуркийн нэрэмжит 12 жилийн 5-р дунд сургуулийн хөл бөмбөгийн талбай

4. Тэмцээний журам:

Тоглолтын системийг ОУХБХ-ны дүрмийн дагуу МХБХ-ны шүүгчид шүүн явуулна. Багууд үндсэн багш, ажилчдаас бүрдсэн 14-н тоглогч, 1 дасгалжуулагч,  нийт 15 тамирчид оролцуулна. Талбай дээр 8-н тоглогч, нэг хаалгач, нийт 9-н тоглогч байх бөгөөд нөөц 5-н тоглогчоор сэлгээ хийж болно. Тэмцээнд оролцож байгаа баг тамирчид, хувийн дугаартай, ижил өнгийн өмсгөл өмсөх ба шорт, гидр, шток заавал хэрэглэнэ.

5. Техникийн зөвлөгөөн:

Техникийн зөвлөгөөн 2017 оны 9-р сарын 13-ны 15:00 цагаас 1-203 тоот Эрдмийн зөвлөлийн өрөөнд болох тул багийн дасгалжуулагч, ахлагч нар багийнхаа баталгаажуулсан мэдүүлэгийг авч ирнэ.

6. Мэдүүлэг хийх загвар:

Сургуулийн нэр

Овог нэр

Албан тушаал

Биеийн өндөр

Хувийн дугаар

Үүрэг

7. Шагнал, урамшуулал:

Тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн баг тамирчдыг шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах бөгөөд шилдэг хаалгач, шилдэг хамгаалагч, мэргэн бууч шалгаруулж  тус бүр цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, шилдэг хөгжөөн дэмжигч баг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус урамшуулна.

Удирдамж боловсруулсан:                                      Ерөнхий шүүгч М.Амаржаргал

                                                                                  БХТ-ийн мэргэжилтэн ЧТуул

ЗАРЛАЛ


ЧУХАЛ ХОЛБООС

FACEBOOK