Мэдээ

2017-10-06: ganbayar

ШУТИС-ийн хамт олон Монголын багш нарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

             Дэлхийн багш нарын эрхийг хамгаалах өдөр, Монголын багш нарын 51 дэх удаагийн баярын өдрийг ШУТИС-ийн хамт олон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт аравдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээд ШУТИС-ийн захирал Б.Очирбат, сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, багш, ажилчдын төлөөлөл болсон 500 гаруй хүн оролцлоо.

          ШУТИС-ийн захирал Б.Очирбат баярын хурлыг нээж Дэлхийн багш нарын өдөр, Монголын багш нарын баярын өдрийн халуун мэнд өргөн дэвшүүлж, багш нартаа ажил үйлст нь улам их амжилт, амьдралд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж үг хэллээ.

            Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, бусад салбарын яамд, ШУТИС-ийн профессор, дэд профессор цол, Эрдмийн зөвлөлийн шагнал, Ректорын нэрэмжит шагналаар шагнагдсан багш нарт ШУТИС-ийн удирдлага шагналыг нь гардуулан өглөө. ШУТИС-ийн Оны шилдэг багш шалгаруулалтад хамт олноо манлайлан оролцож шилдгийн шилдэгээр шалгарсан 15 багш  шагналаа гардан авлаа.

  

Шилдэг Сурган хүмүүжүүлэгч багш Д.Ганбат          Шилдэг судлаач багш Д.Содномдорж           Шилдэг зөвлөх багш Б.Улаанбаатар

 

Шилдэг бүтээлч багш Д.Сэрдарам                                                   Шилдэг  залуу багш П.Ууганбаяр

Баярын хурал баярын концертоор үргэлжилж Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Н.Энхнаран, Барилга, архитектурын сургуулийн оюутан н.Батдэлгэр, Эрчим хүчний сургуулийн оюутан Б.Бат-Эрдэнэ, өсвөрийн ардын бүжгийн олон улсын уралдааны Алтан медальт бүжигчин М.Амина, Геологи, уул уурхайн сургуулийн ахлах багш Б.Улаанбаатар, Оюутны хөгжил, соёл үйлчилгээний албаны мэргэжилтэн Э.Баярмаа, Эрчим хүчний сургуулийн багш Б.Баяраа, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн оюутан Э.Адъяажаргал, н.Ядамсүрэн, Барилга, архитектурын сургуулийн оюутан Б. Мандуул, Б.Батдэлгэр, Д.Тайван, ШУТИС-ийн Хос уянга бүжгийн клубийн оюутнууд, Дуулаачийн клубийн оюутнууд болон багш нар мэндчилгээ дэвшүүллээ.

Зохион байгуулах комисс болон хамтран ажилласан нийт багш, ажилтнууддаа талархал илэрхийлье!

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

 

 

 

ЗАРЛАЛ


ЧУХАЛ ХОЛБООС

FACEBOOK