Мэдээ

2017-10-06: ganbayar

Онол, практикийн бага хуралд сонирхолтой илтгэлүүд тавигдлаа

                Монголын багш нарын баярын өдрийг угтан “Их сургуулийн сургалтад сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэх нь’’ сэдэвт онол, практикийн бага хурлыг 2017 оны 10-р сарын 02-ны өдөр ШУТИС-ийн ШУТТНС-гийн 604 хурлын танхимд зохион байгууллаа. Хуралд 21 илтгэл ирснээс 19 илтгэлийг хэлэлцүүлж, 2 постер илтгэл тавигдлаа.

                 Хурлын ажиллагаанд Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал,  Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг нар оролцож үг хэллээ.

                Хурлын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж сонирхолтой, ач холбогдол бүхий илтгэл тавьсан Дарханы болон Орхоны Технологийн сургуулийн багш нартаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!


Амжилттай оролцсон нийт багш нартаа талархал илэрхийлье! 


БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

ЗАРЛАЛ


ЧУХАЛ ХОЛБООС

FACEBOOK