Зар

"Багш, ажилтны ёс зүйн төлөвшил" лекцэнд урьж байна


ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөл, Багшийн хөгжлийн төв, ГУУС-ийн Багшийн хөгжлийн багаас зохион байгуулж буй ажлын хүрээнд багш, оюутны ёс зүйн төлөвшил, боловсролын байгууллагын авлигаас сэргийлэх, ажлын байрны бэлгийн дарамт агуулгын дор "Багш, ажилтны ёс зүйн төлөвшил" сэдвээр хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан лекц унших тул багш, ажилтан та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хаана: ШУТИС-ийн Төв байрны 3 давхар, Хурлын танхим

Хэзээ: 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 14:30-16:00 цагт

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор О.Мөнхсайхан нь МУИС-ийн ХЗС-д 2005 онд бакалавр, Японы Нагояа их сургуулийн ХЗС-д 2008 онд магистр, 2011 онд докторын зэрэг хамгаалсан.

Судалгааны чиглэл нь Эрх зүйн онол, үндсэн хууль, хүний эрх, шүүх, хуульчийн ёс зүй бөгөөд бие даан 2 ном, бусадтай хамтран 3 ном, 30-аад судалгааны өгүүлэл хэвлүүлжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, Хуульчдын холбооны ХЗС-ийг магадлан итгэмжлэх хорооны даргаар ажилладаг. 2011-2013 онд АНУ-ын Вашингтоны болон Жорж Вашингтоны их сургуулиудад зочин судлаачаар ажилласан байна. 

ШУТИС-ийн Багш, ажилтны ёс зүйн зөвлөл,

Багшийн хөгжлийн төв,

ГУУС-ийн Багшийн хөгжлийн баг

 

ЗАРЛАЛ


ЧУХАЛ ХОЛБООС

FACEBOOK