Бидний тухай

ШУТИС-ийн БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ нь 2015 оны 11-р сард Ректорын А/238 тоот тушаалаар байгуулагдсан. Их дээд сургуулийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилготой байгуулагдсан захиргааны анхны нэгж болсноороо онцлогтой.

Төвийн зорилго

Багшийн тогтвортой хөгжлийг хангах, мэдлэг боловсролыг олон улсын түвшинд хүргэх, тасралтгүйгээр бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, үр бүтээлтэй ажиллах хөшүүргийг бий болгох, гүйцэтгэлийг соёл өндөртэй багшлах залгамж халааг дэмжин чадавхижуулах хэмээн дүрэмдээ заасан [Багшийн хөгжлийн төвийн дүрэм: Заалт 1.2.]. 

Эрхэм зорилго

Дээд боловсролын үндэс суурь болсон багшийн төлөвшил, ёс суртхуун, хариуцлага, эрдэм мэдлэг, сурган заах арга зүйн болоод бусад чадваруудыг хөгжүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэн, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн багш нэг бүрийг мэдлэг, мэргэжлээрээ хөгжихөд нь туслах нь төвийн эрхэм зорилго юм.

Тоо баримт

 

Бүтэц

Захирал: Т.Уранчимэг

  • Шинжлэх ухааны доктор (ScD)
  • ШУТИС-ийн дэд профессор
  • Компьютер, холбооны чиглэлээр Доктор хамгаалуулах зөвлөлийн гишүүн
  • ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн
  • ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн гишүүн
  • ЭХС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн
  • ШУТИС-ийн Ном сурах бичгийн дэд зөвлөлийн гишүүн
  • Олон улсын IEEE байгууллагын гишүүн
  • Faculty for the future нийгэмлэгийн Гишүүн
  • Schlumberger сангийн Элч төлөөлөгч

Эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан зөвлөх багш: Ц.Цэцэгсүрэн

  • Боловсрол судлалын доктор (PhD)

Сурган заах арга зүй хариуцсан зөвлөх багш: Ч.Туул

  • Боловсрол судлалын доктор (PhD), дэд профессор