Сурган заах арга зүй

 

Багшийн хөгжлийн төв “Сургах-Суралцахуйн” арга зүйн сургалт, семинар, уулзалт-ярилцлага явуулж, санал зөвлөмжүүдийг гарган, харилцан туршлага солилцох ажлыг зохион байгуулж, CDIO хөтөлбөрийн шинэчлэлийн талаар мэдээлэл өгч, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Бидэнтэй хамтран ажиллах олон арга замууд бий. Үүнд:

Уулзалт, ярилцлага  

БХТ-ийн зөвлөх багш нар, бүрэлдэхүүн сургуулийн тэнхим, профессорын баг, заах арга зүйн зөвлөлүүдтэй хамтран:

  • Ямар сургалтын аргууд таны хичээлд илүү таарах,
  • Яаж оюутны сурах хэрэгцээг хангах,
  • Хэлний болон бусад сургалтуудыг хэрхэн зохиох талаар хэлэлцэж зөвлөлдөнө.

Хариу  мэдээлэл  

  • Сургалтанд хамрагдсан багш нар өөрийн сургууль, салбарт агуулгыг хэр түгээсэн, ямар арга хэрэглэж, ямар үр дүнд хүрсэн тухайгаа семинарын үеэр хариу мэдээлж туршлага солилцоно.
  • CDIO хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнгийн талаар харилцан ярилцана.

Модуль сургалт,  бүртгэл  

Доорх сургалтуудад 9 сарын 15 наас 1-301 тоотод бүртгэж эхэлнэ.

  • 10 сарын 03 – 10 сарын 07, MIT TLLab Модуль 1 “Танин мэдэхүй ба суралцахуй”
  • 10 сарын 10 – 10 сарын 14, MIT TLLab Модуль 2  “Хөтөлбөр боловсруулах нь”
  • 10 сарын 17 – 10 сарын 21, MIT TLLab Модуль 3  “Сургалтын үр дүн”
  • 10 сарын 24 – 10 сарын 28  MIT TLLab Модуль 4  “Идэвхтэй сургалтын аргууд”
  • 11 сарын 01 – 11 сарын 04, MIT TLLab Модуль 5  “Оюутны үнэлгээ”
  • 11 сарын 14 – 11 сарын 18  MIT TLLab Модуль 6  “Багшийн илтгэх ур чадвар”
  • 11 сарын 21 – 11 сарын 25  MIT TLLab Модуль 7  “Сургалтын дүгнэлт семинар”